
Энэтхэгийн Ченнай хотноо зохиогдож буй дэлхийн шатрын олимпиад замынхаа хагасыг туулаад байна. Тавдугаар өргийн тоглолтод эрэгтэй баг Чехийн шигшээ багтай оноолт таарч нэг, хоёр, дөрөвдүгээр ширээнд суусан Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-эрдэнэ нар хожигдол хүлээж, гуравдугаар ширээнд суусан С.Билгүүн давуу байрлалаас тэнцсэн. Уг тоглолтыг Б.Гүндаваа өнжсөн юм.
Харин эмэгтэй баг Германы шигшээ багтай тоглож, эхний хоёр ширээнд суусан А.Энхтуул, Т.Мөнхзул нар тэнцсэн бол гурав болон дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар ялагдал хүлээсэн. Тавдугаар өргийн тоглолтыг эмэгтэй багаас Б.Баярмаа өнжсөн.
Тэгвэл өчигдөр з
Зургаадугаар тойргийн тоглолтыг их мастер А.Энхтуул өнжжээ.Ийн эмэгтэй шатарчид 4 хожил,1 тэнцээ,1 хожигдол гэсэн дүнгээр 16 дугаар байрт бичигдэж байна.
Долоодугаар өрөгт эрэгтэй баг Хорватын шигшээ багтай, эмэгтэй баг Кубын шигшээ багтай оноолт таарсан бөгөөд маргааш Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ.
Монголын эрэгтэй, эмэгтэй шатарчид зургаадугаар өрөгт ялалт байгууллаа | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.