Шууд Chart

Өөрсдийн тариалсан нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж байна

2022-08-09 15:51:05

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид байгууллагынхаа хашаанд 7х18 харьцаатай хүлэмж барьж, 5 төрлийн нарийн ногоог /бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, салатны навч/ тарьж, ургуулан, хоол, хүнсэндээ хэрэглэж эхэллээ.

Мөн алба хаагчид “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бургас, хайлаас, улиасны 4500 үрсэлгээ тарьж, үрсэлгээ 90 хувийн ургалттай байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Өөрсдийн тариалсан нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж байна   
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй