Шууд Chart

Дорнодоос Улаанбаатар руу гүйж буй сувилагч Б.Алтантуяа маргааш 09:00 цагт Сүхбаатарын талбайд ирнэ

2022-08-12 16:46:22

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдар, химийн эмчилгээний тасгийн сувилагч Балчинбавуугийн Алтантуяа "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриан дор Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл зам туулах хэт холын зайн гүйлтийг долоодугаар сарын 20-нд эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэт холын зайн гүйлтээр дамжуулан олон нийтийн анхаарлыг хавдрын өвчлөл болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл амьдралын хэв маягт хандуулах зорилгоор Дорнод аймгаас Улаанбаатар хот руу гүйж буй сувилагч Б.Алтантуяа гүйлтийн зам дагуух Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн сумдын иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдахыг уриалсан байна.

Ташрамд дуулгахад, "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриатай хэт холын зайн гүйлт үргэлжлэх хугацаанд Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, сувилагч нар аймагтаа хавдрын эсрэг мэдээлэл түгээх болон бусад олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд хавдраас урьдчилан сэргийлэхэд бүх нийтийг уриалах ажил өрнүүлж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнодоос Улаанбаатар руу гүйж буй сувилагч Б.Алтантуяа маргааш 09:00 цагт Сүхбаатарын талбайд ирнэ  
Үзсэн: 3349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй