Шууд Chart

Х.Номундарь “Большая перемена” уралдааны ялагчаар тодорчээ

2022-08-15 17:06:25

Эрдэнэт хотын 19 дүгээр сургуулийн сурагч Х.Номундарь, Б.Энхмэнд, Г.Энхээ нар Оросын “Большая перемена” уралдааны сонгон шалгаруулалтад шалгарч “Россотрудничество” агентлагийн хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн Артек төвд 8 дугаар ээлжинд амарсан байна.

Ийн “Большая перемена” уралдааны төслүүдэд оролцож, Х.Номундарь “Большая перемена” уралдааны ялагчдын нэгээр тодорч Санкт-Петербург-Владивосток маршрутаар аялах, 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн өөрийн хүссэн Оросын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн эзэн болжээ.

Мөн Б.Энхмэнд, Г.Энхээ нар “Большая перемена” уралдааны шагналт байрт шалгарав. Энэ талаар болон бусад арга хэмжээний талаар өнөөдөр Улаанбаатар дахь “Русский дом”-д болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Х.Номундарь “Большая перемена” уралдааны ялагчаар тодорчээ  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй