
Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөх бөгөөд 20 нь 2024 оны 3-6 дугаар сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авах аж. Тухайлбал, Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн тамирчин олимпын эрхээ шууд авна. Түүнчлэн 2023 оны ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг бүжигчин нэмэгдсэнээр 32 тамирчин бүрдэх ажээ.
Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпод оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох юм байна.
Брейк бүжгийн олимпын эрх олгох форматыг баталлаа | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.