Шууд Chart

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн эхэллээ

2022-08-16 17:46:20

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Monnis Mongolia international challenge-2022” бадминтоны тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Эхний өдөр урьдчилсан шатны есөн тоглолт явагдахаас долоо нь Монголын тамирчдын тоглолт байна.

Тэмцээнд оролцохоор гадаадын 14 орны 120 гаруй тамирчин Монголд хүрэлцэн ирээд байна. БНСУ-ын баг 25 тамирчинтай ирсэн нь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багт тооцогдож байгаа бол Японоос 23 тамирчин иржээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн эхэллээ  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй