
Үндэсний спортын VII наадам Хүйн долоон худагт гурав хоног болж, зуны спортын 13 төрөл (үндсэн ес, үзүүлэх хоёр)-д 2500 орчим тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.
Тус наадмын онцлох амжилтаас дурдвал үндэсний сур харвааны багийн төрөлд дархан мэргэн Ш.Даваахүү ахлагчтай Орхон аймгийн баг тус наадмын завсаргүй долоо дахь түрүүгээ хүртсэн юм. Үндэсний спортын VII наадмын багийн нийлбэр дүнгээр аймгийн багуудаас Орхон аймаг дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол дүүргийн багуудаас Налайх дүүрэг дөрвөн алт, нэг мөнгөн медальтайгаар тэргүүлсэн байна.
Үндэсний спортын VII наадамд 12-82 насны тамирчид өрсөлджээ | ||
Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.