Шууд Chart

Аравт: Ойрын зайн холимог буухиа эхлэв

2022-08-17 14:26:37

"Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны ойрын зайн холимог буухиа өнөөдөр ОХУ-ын баг тамирчдаар эхэлж, Узбекистан Улсын баг тамирчдаар үргэлжиллээ.

Багууд гараанаас явганаар гарч 3.6 км, 4.1 км замыг морьтой туулах явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэж, барианд морьтой орж ирэв. Тодруулбал, гранат шидэж, саадын зурвас туулж, буудлагын дасгалыг гүйцэтгэж, торон саадыг туулж, мориндоо мордлоо.

Үүний дараа тасгууд тактикийн талбайн эхлэх заагт тасгийн захирагчийн дохиогоор нэгийн цуваанд шилжиж, туган саадыг сүлжих даалгаврыг гүйцэтгэж, морины давхилт дунд гранат шидэж, барианд оров.

Ингэхдээ даалгавраа гүйцэтгэж чадаагүй нөхцөлд торгуулийн тойрог тойрч байв. Төгсгөлд нь барианд орсон тамирчдын агт морь, зэвсэг, эд хэрэглэл бүрэн эсэхийг уралдаан зохион байгуулах хорооныхон шалгасан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Аравт: Ойрын зайн холимог буухиа эхлэв  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй