
Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Энэ хүрээнд Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны дэргэдэх дэд хорооны гурав дахь удаагийн хурлыг зохион байгуулав. Энэ хурлыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ахалж, уг наадмын ажлын явцтай танилцаж, хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлттэй холбоотой тайлан, зөвлөмжтэй танилцан саналаа хэлэв.
“Улаанбаатар-2023” наадмын уриа “Хамтдаа цуглаж, хамтдаа мөрөөдөж, хамтдаа бүтээе”. Энэхүү наадам спортын 12 төрөл (бадминтон, бокс, волейбол, жүдо, таеквондо, сагсан бөмбөг, усанд сэлэлт, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, чөлөөт бөх, и-спорт)-д өрсөлдөөн өрнөх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн, Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбай, Спортын төв ордон, “Уран ган” цогцолбор, Сүхбаатарын талбай, “Аса цирк”, Монголын хөлбөмбөгийн талбай, “Степп арена”, Улаанбаатар усан бассейн, Баянгол дүүргийн спорт цогцолбор, “УБ Арена” зэрэг байгууллагад тэмцээн уралдаан бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ
ЗАОХ-ны Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хот Зүүн Азийн Залуучуудын наадмыг 2023 онд зохион байгуулах эрх авч гэрээнд гарын үсэг зуржээ.
Зүүн Азийн залуучуудын наадам ирэх жил Улаанбаатарт болно | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.