Шууд Chart

Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хангаж байна

2022-08-19 14:24:17

Энэ тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор 20 (эрэгтэй 10, эмэгтэй 10) тамирчин өрсөлдөхөөр Орхон аймаг дахь Сэлэнгэ амралтын баазад сэргэлтийн бэлтгэл хийж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан баг тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, чөлөөт бөх бол итгэл найдвар тавьж байгаа гол төрлүүдийн нэг гэдгийг онцолж, бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг тамирчид, дасгалжуулагчдад уриаллаа.

Түүнчлэн тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцах үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, МЧБХ-ны ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар уулзан багийн хурал хийн, тамирчид, дасгалжуулагч нартай гэрээ байгуулах ажлыг хийж зохион байгуулжээ. Тус баазад 60 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид гурван долоо хоногийн бэлтгэл сургуулилт хийсэн бөгөөд маргааш “Эко” бэлтгэлийн баазад үргэлжлүүлэн бэлтгэл хийх юм.

Белградын дэвжээнд эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д А.Дөлгөөн, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д Г.Ганхуяг, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, 55 кг-д Г.Отгонжаргал, 57 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Эрдэнэсувд, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар зодоглох юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хангаж байна  
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй