Шууд Chart

Монгол Улсаа төлөөлөн "ABU Robocon" роботын тэмцээнд оролцсон баг “Best idea” шагнал хүртлээ

2022-08-22 10:11:48

Аливаа улс орны хөгжлийг түүчээлэгчид нь инженер, зохион бүтээгчид байдаг. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбар салбарт ажиллах үндэсний шилдэг инженерүүдийг чадваржуулах зорилгоор жил бүр “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.

Энэ хүрээнд МҮОНРТ Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг “Робокон” үндэсний аварга шалгаруулах 22 дахь удаагийн роботын тэмцээнийг өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд зохион байгуулсан. Тус тэмцээний ялагчаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “SCIT” баг тодорч Энэтхэг улсад болох “ABU Robocon–2022” олон улсын роботын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон.

Ази номхон далайн бүсийн орнуудын "ABU Robocon–2022" олон улсын роботын тэмцээнийг Энэтхэг улс өчигдөр цахимаар зохион байгууллаа.

22 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол, Хятад, Энэтхэг, Япон, Индонези тэргүүтэй 12 улсын 13 багийн оюутан залуус өөрсдийн зохион бүтээсэн роботоор өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлж үндэсний аварга ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “SCIT” баг өрсөлдлөө.

Монгол Улсын баг ABU Robocon–2022” олон улсын роботын тэмцээний D хэсэгт тус тэмцээнийг зохион байгуулагч Энэтхэг улсын баг болон өнгөрсөн жилийн аварга Индонези улсын багтай таарч, хэсгийн тоглолтуудаа хийсэн юм.

Ийн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол Улсаа төлөөлөн "ABU Robocon" роботын тэмцээнд оролцсон баг “Best idea” шагнал хүртлээ  
Үзсэн: 1564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй