
Уг спортын сургалт Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн “Олимп” спорт авиралтын төвд болжээ. Тус зуны долоо хоногийн сургалтад Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотоос өсвөр үе, залуучуудын ангиллын 20 тамирчин хамрагджээ.
Сургалтыг “Сутайн бор” клубийн захирал Х.Нямдоо, дасгалжуулагч О.Сайханжаргал нар удирдан явуулсан байна. Энэ сургалт олон улсын стандарт байгууламжид спорт авиралтын бэлтгэл анх удаа болж байгаагаараа онцлог бөгөөд спорт авиралтын спортыг түгээн дэлгэрүүлэх, залуу тамирчдыг олимпын наадамд бэлтгэх чухал ач холбогдолтой ажээ.
Түүнчлэн тус клубийн зүгээс өсвөр үе, залуучуудын багтаа илүү найдвар тавин тэдний ур чадварыг ахиулахад анхаарч, эрчимтэй бэлтгэж байна. Энэ ажлын хүрээнд ирэх онд БНХАУ-д зохиогдох Азийн наадам, БНСУ-д болох өсвөр үе, залуучуудын ДАШТ, Азийн АШТ, Дэлхийн цом болон олимпын эрх олгох тэмцээнүүдэд аль болох өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байгаа аж.
Олимпын наадмын отгон спортын төрлийн сургалт боллоо | ||
Үзсэн: 530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.