
“Monnis Mongolia international challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн энэ сарын 16-21-нд Спортын төв ордонд боллоо. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээн зургаан өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 15 орны 172 тамирчин үндсэн таван төрөлд өрсөлдсөн юм.
Ийн БНСУ-ын бадминтончид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэн багаараа тэргүүлсэн бол Японы баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн удаалав. Мөн Индонез, Тайвань, Тайланд, Италийн тамирчид медаль хүртжээ.
Сонирхуулахад, Монголын бадминтон сонирхогчдын холбооноос уг тэмцээнийг ирэх жил мөн эх орондоо зохион байгуулахаар төлөвлөжээ.
Олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээнд БНСУ-ын тамирчид багаараа түрүүлжээ | ||
Үзсэн: 389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.