Шууд Chart

Их мастер Т.Мөнхзулыг 30 сая төгрөгөөр шагнана

2022-08-26 17:57:04

Энэтхэгийн Ченнай хотод Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд болж, шигшээ багийн ахлагч Ц.Батсайханы удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ баг Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн шигшээ баг А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар онцгой амжилт байгуулсан билээ.

Амжилт байгуулсан баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан шагнал гардууллаа. Энэ үеэр дасгалжуулагч С.Ган-Од, Д.Батсүрэн, тамирчин Б.Гүндаваа, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр шагнаж урамшуулав. Мөн

Түүнчлэн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн шатрын олимпиадад өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдадаа хандан баяр хүргэж, амжилт хүссэнийг энэ үеэр уламжилжээ.

Монголын шатарчдын Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад үзүүлсэн онцгой амжилтыг дурдвал, дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул алтан медаль хүртсэн бол Т.Мөнхзул их мастерын болзол хангасан. Тус тэмцээний шилдэг 20 шатарчны тоонд Монгол Улсын гурван тамирчин багтсан. Мөн нийлбэр дүнгээр шилдэг 30 холбоог нэрлэхэд Монголын шатрын холбоо 24 дүгээр байр эзэлсэн. Нэмж мэдээлэхэд Г.Амартүвшин Б.Мөнгөнзул нар Олон улсын мастер цолны болзол хангаж, Б.Нямдаваа Олон улсын шүүгчийн болзол биелүүлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Их мастер Т.Мөнхзулыг 30 сая төгрөгөөр шагнана  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй