Шууд Chart

Сансрын аялалын туршилт хийлээ

2014-06-26 10:36:01

Байгалийн сайхан, түүхэн газрын аялал жуулчлалаас илүү ирээдүйд асар их ашиг авчрах боломжтой сансрын аялал жуулчлалд хүн төрөлхтөн уралдаж эхэллээ.
 
Энэ салбарт хамгийн эхэнд алхаж яваа улсаар АНУ тодроод буй юм.
 
Тус улсын Аризона мужийн Таксонд төвтэй World View Enterprises /Уорлд Вью Энтерпрайзес/ компани өчигдөр сансрын бөмбөлөг хөөргөх туршилтыг амжилттай хийжээ.
 
Тусгай бортогот нийт зургаан хүнийг тээвэрлэх чадвартай агаарын бөмбөлөг Шинэ Мексикийн Розвеллээс хөөрч газрын гадаргаас дээш 20 бээр буюу 40 км-ийн өндөрт гарч дэлхийн шинэ амжилтыг тогтоожээ.
 
Уорлд Вью Энтэрпрайзесийн гүйцэтгэх захирал Жэйн Пойнтерийн мэдээлж буйгаар пратшан бөмбөлөгөөр хийх сансрын аялалыг 2016 оноос хийж эхлэхээр төлөвлөж буй гэнэ.
 
Сансрын аялалын бөмбөлгийн тусгай бортогот зургаан хүн тээвэрлэх бөгөөд нэг хүний зардал нь 75 мянган ам.доллар байх аж.
 
Зорчигчид буюу жуулчдаас гадна нисэх багийн хоёр гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
 
Австрийн бүхнийг чадагч Феликс Баумгартнер 2012 онд өндрийн үсрэлт хийхдээ 24 бээр буюу 48 км-ийн өндөрт гарч байжээ.
 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Сансрын аялалын туршилт хийлээ  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй