
МУ-ын ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын Бандийн нэрэмжит олимпийн гараа тэмцээн үргэлжилж байна.
Олимпын гараа тэмцээн энэ жилээс эхлэн бага насны УАШТ нэрээр болж байна. Бага насны анхдугаар УАШТ-д Манай улсын өсвөрийн шилдэг ширэн бээлийтнүүдээс гадна Казакстан, ОХУ-ын Буриад улсаас тамирчид ирж оролцож байна. Тэмцээн 11-12, 13-14 насны ангиллаар охид хөвгүүдийн 22 жинд болж аваргуудаа тодруулах юм.
Тэмцээний хэсгийн тулаанууд энэ өдрүүдэд болж байна. Харин хагас шигшээ тоглолтууд бямба гарагт , Шигшээ тоглолтууд ням гарагт болсноор 31 дэх удаагийн олимпийн гараа тэмцээн өндөрлөх юм. Олимпийн аварга МУ-ын хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Дэлхийн аварга П.Сэрдамба болон МУГТ У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэргүүтэй монголын бүхий л шилдэг ширэн бээлийтнүүд энэ тэмцээнээс амжилтын гараагаа эхлүүлсэн байдаг юм.
Тэмцээний үеэр МУ-ын ардын багш Гавьяат дасгалжуулагч Д.Бандитай ярилцлаа.
Олимпийн гараа тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.