
Энэ зун 100 гаруй сумын тэгш ой тохионо. Ийм учраас мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, хууль тогтоомж, шаардлагыг уяач нар заавал биелүүлэх үүрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс санууллаа.
Баяр наадмаар долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана. Мөн хамгаалалтын малгай, хувцас өмссөн байх ёстой. Үүнээс гадна уяач тухайн хүүхдийн гэр бүлтэй гэрээ байгуулж, унаач хүүхдийг даатгалд хамруулсан байх гээд олон шаардлагыг хангаж ажиллана. Хэрэв биелүүлэхгүй бол уралдаанд оруулахгүй. Үүнд хяналт тавих олон байгууллагаа ажиллах учраас одооноос үүнд анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.
Энэ асуудлаар МХЕГ-ын Улсын ахлах байцаагч До.Бямбасүрэн ярьж байна.
Долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана | ||
Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.