
Арменчүүд нийслэл хотынхоо төв талбайд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулаад байна. Тэд Ерөнхий сайд Николь Пашиняныг огцрохыг шаардаж байгаа юм.
Армений ард түмэн Ерөнхий сайдыгаа Азербайжанд тал зассан гэж буруутгаж, албан тушаалаасаа огцрохыг шаардан төв тайлбайдаа жагссан байна.
Учир нь хоёр талын нийт 155 цэрэг амиа алдсан ширүүн тулааныг зогсоох хэлэлцээ хийсэн тухай Армений өндөр албан тушаалтан пүрэв гарагт зарласан юм. Эдгээр улсууд олон жилийн турш хурцадмал харилцаатай байгаа бөгөөд энэ хоногт хамгийн ширүүн тулалдаанаа хийж ийнхүү олон тооны цэрэг амиа алдсан явдал болжээ.
Армений талын 105 цэрэг энэ ширүүн тулаанд амиа алдсан гэж Ерөнхий сайд Николь Пашинян мэдэгдсэн бол Азербайжаны тал 50 цэрэг алдсан гэж мэдээлсэн юм.
Мөн нас барсан Армений цэргүүдийн цогцсыг Армений талд хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ Азербайжаны зүгээс мэдэгдсэн байна.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан эдгээр орнуудын ийнхүү дайсагнах болсон шалтгаан нь Азербайжаны газар нутгийн нэг хэсэг байсан Нагорно Карабахд армени үндэстний цөөнх эрх мэдлээ тогтоосны улмаас олон жилийн хурцадмал байдал үүссэн гэж "Ассошиэтэд пресс" мэдээлжээ.
Армений Ерөнхий сайдыг огцрохыг шаардлаа | ||
Үзсэн: 450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.