Шууд Chart

Японд “Нанмадол” хар салхины гамшигтай тэмцэх ажил үргэлжилж байна

2022-09-21 13:25:49

Японы арлуудыг баруун өмнөөс зүүн хойш чигтэй дайран өнгөрч байгаа Нанмадол хар салхи өчигдрөөс эрч нь нэлээд суларч байгаа юм байна. Хар салхины дараах ширүүн аадар, хөрсний гулсалт нуралтын улмаас 2 хүн амь эрсдэж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай албан эх сурвалжууд мэдээлж байна.

Мөн Мексикт 1985, 2017 онд болж байсан гамшигт газар хөдлөлтийн ойн дээр дахин хүчтэй газар хөдөлсөн байна. Гэхдээ золоор гамшиг сүйдэл бага учирсан мэдээтэй байна.

Номхон далай дахь халуун хар салхины улирал эхэлсээр 14 дэх, хамгийн хүчтэй нь болж байгаа энэ хар салхины хүч зарим үед цагт 234 км хүрч байжээ. Энэ нь хар салхины хүчийг ангилдаг ангиллаар хамгийн хүчтэй буюу 4, 5-р зэрэглэлд хамаарах хүчтэй хар салхи гэсэн үг юм байна.

Ойрын хэдэн арван жилд үзэгдээгүй хүчтэй энэ хар салхины улмаас 9 сая хүнийг аюул осолгүй газрууд руу шилжин байрших зар анхааруулга хүргүүлсэн, 350 мянга гаруй айл өрх тог цахилгаангүй болжээ.

Өчигдрийн тухайд хар салхины хүч зүүн хойш чигтэй 108 км цаг хүртэл суларсан, гэхдээ өнөөдөр үдээс хойш хүртэл хугацаанд ширүүн аадар бороо зогсохгүй, 400 мм хүртэл хур тунадас орохыг цаг уурын албанаас сэрэмжлүүлсэн байна. 

Кюшюд өчигдрөөс үүрэн холбооны үйлчилгээ бага багаар сэргэж байгаа ч Японы баруун талын районуудад холбоо харилцаа бүрэн сэргэж амжаагүй хэвээр байгаа талаар "Эн Эйч Кей", "Киодо ньюз" мэдээлж байна.

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацуно Хироказу Кюшю аралд тог цахилгаан, үүрэн холбоог сэргээхээр холбогдох албаныхан ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд “Нанмадол” хар салхины гамшигтай тэмцэх ажил үргэлжилж байна  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй