Шууд Chart

Эрсдэлийг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг зөвлөлөө

2022-09-23 14:01:48

ХХААХҮЯ, МЭЕГ, УЦУОШГ-тай хамтран төв, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангуулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан цахим уулзалтад ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо.

Тэрбээр, ган, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнд үндэслэн зудын гамшгаас урьдчилан сэргийлэх урт хугацааны болон гамшгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах, салбар дундын уялдааг ханган Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлд асуудлыг дэвшүүлэн хамтран ажиллах зөвлөмж, мэдээллийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Эрсдэлийг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг зөвлөлөө  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй