Шууд Chart

Монгол Улсад анхны виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгэгдлээ

2022-09-26 10:25:37

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК, “Ай Дакс” ХХК, “Койн Хаб” ХХК-уудад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэсэн тухай тогтоолыг гардууллаа. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд гурван сарын хугацаанд хууль, журамд заасан шаардлагад нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу дээрх гурван компани холбогдох хууль, журмын шаардлага, баримт бичгийн бүрдлийг хангасан тул ийнхүү виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч анхны компаниудаар бүртгүүллээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах ёстой. Хэрэв бүртгүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл үүсэх юм. 

Эх сурвалж: СЗХ


Монгол Улсад анхны виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгэгдлээ  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй