Шууд Chart

"Монгол керамик" ХК болон "Ган хийц" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв

2022-09-28 10:00:50

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,571,588 төгрөгийн үнийн дүн бүхий 2,496,730 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.98%), "Ариг гал" ХК (EER +12.05%) болон "Улаансан" ХК (UNS +13.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN -14.97%), "Монгол керамик" ХК (KEK -14.97%) болон "Ган хийц" ХК (GHC -14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,449 ширхэг нэгж эрхийг 19,495,193 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 95,200 төгрөгөөр, багцын арилжаанд  4,231,920 ширхэг үнэт цаасыг 465,511,200 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.44 хувиар буурч, 33856.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,764,913,708,734 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Монгол керамик" ХК болон "Ган хийц" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй