
Эрүүл аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой “Нэн түрүүнд ХАБ” арга хэмжээг 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн тухайд “Аюулгүй байдалд Манлайлал ба Оролцоо” уриатайгаар есдүгээр сарын 14-30-ны хооронд 7 сэдвээр салбар хуралдаан болон нэгдсэн хуралдааныг явуулсан бөгөөд өнөөдөр Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т чуулга уулзалтаа зохион байгуулж байна.
Чуулга уулзалтаар “Нэн түрүүнд ХАБ-2022” нэгдсэн хуралдааныг дүгнэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэн зөвлөмж гаргах юм. Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, ХАБЭАХ-ийн дарга З.Бауыржан нар оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, хэрэгжилт, зорилтын талаар танилцууллаа.
“Нэн түрүүнд ХАБ-2022” арга хэмжээг МОШПА ТББ, УУХҮЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Монголын ажил Олгогч Эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран зохион байгууллаа гэж ХНХЯ-наас мэдээллээ.

“Аюулгүй байдалд манлайлал ба оролцоо” үндэсний чуулган Эрдэнэт хотод болж байна | ||
Үзсэн: 490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.