Шууд Chart

Ус намгийн шувуудын ажиглалт тооллого хийв

2022-10-07 12:07:10

Баянхонгор аймгийн ЗӨСТөв нь байгууллагын 2022 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу ус намгийн шувуудын намрын ажиглалт тооллогыг 2022 оны 09 сарын 29-30-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нууранд хийж гүйцэтгэлээ. Намрын ус намгийн шувуудын ажиглалт тооллогоор нийт 8 багийн 10 овгийн 17 зүйлийн 3247 ус намгийн шувууд тоологдлоо. Мөн сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд болон нуур орчмоор нутагладаг 56 ард иргэдэд шувууны томуу өвчний өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх заваар зөвлөмжийг өгч, 50 санамж тарааж ажиллалаа. Ажиглалт тооллого хийх явцад Phalacrocorax carbo (Тураг гогой) шувууны хуучирсан 9 зэмтэй тааралдлаа. Шувуудын хөдөлгөөн сонор сэрэмж хэвийн байв.

Эх сурвалж: Баянхонгор ЗӨСТ


Ус намгийн шувуудын ажиглалт тооллого хийв  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй