
Нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар метро төсөл нь хотын хөгжлийн ирээдүйн бодлогын чухал хэсэг бөгөөд зөвхөн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт бус, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэдэг.
Үүнтэй холбоотойгоор төслийн хамгааллын бодлогыг оновчтой тодорхойлох зорилгоор байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон олон улсын стандартын дагуу боловсруулж байгаа юм.
Мөн Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн төсөлд бүх нийтийн оролцоог хангах үүднээс ubmetro@ipiu.mn цахим хаягаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажил 50 хувь, нийгмийн нөлөөллийн үнэлгээ 30 орчим хувьтай үргэлжилж буй. Тодруулбал, нийгмийн суурь судалгааны ажлын хүрээнд нийслэлийн таван дүүргийн 48 хороонд өрхийн судалгааг гаргахаас гадна жижиг, дунд бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн судлаачид, тухайн орон нутгийн төсөл хөгжүүлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал зөвлөмжийг тусган ажиллаж байна. Тус үнэлгээнд тулгуурлан хамгааллын бодлого, менежментийн төлөвлөгөөнүүдийг боловсруулан хяналт тавьж ажиллах юм.
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад олон нийтийн оролцоог хангана | ||
Үзсэн: 189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.