
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд татвар, цагдаагийн газар, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн төвөөс мэдээлэл өглөө. Зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэлэлцээд хэрэгжилттэй холбогдуулан дүүргийн Засаг даргаас холбогдох газар хэлтэст дараах үүрэг даалгаврыг өгчээ. Тухайлбал:
- Нэгдсэн эмнэлгээс дүүрэгт хүлээлгэн өгч байгаа тоног төхөөрөмжийг нэн шаардлагатай байгаа газруудад хүлээлгэн өгөх,
- Бүх ард түмний спортын наадмын бэлтгэл ажлыг хангах
- Цэрэг татлагын ажлыг зохион байгуулах
- Хороодоос судалгаа авч гэр хорооллын гудамд ТҮЦ байрлуулж байгаа газруудад хяналт тавьж ажиллах,
- Замын тэмдэг тэмдэглэгээ, автобусны буудал шинээр байршуулах тоо мэдээллийг нэгтгэх,
- Кокожсон нүүрс борлуулах цэгийг тоон Нийслэлийн Засаг дарга руу хүргүүлэх,
- Тарваган тахал өвчин Хөвсгөл аймагт дэгдсэнтэй холбогдуулан хяналт шалгалтыг эрчимжүүлэх
- Дүүргийн спорт цогцолбор нээлтээ хийж байгаатай холбогдуулан зохион байгуулагдах тэмцээний бэлтгэл ажлыг хангах
- Албан байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлыг хангасан мэдээллээ ирүүлэх зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.
Тарваган тахал өвчнөөс урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ | ||
Үзсэн: 237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.