Шууд Chart

ШИНЖЭЭЧ: БНАСАУ Японы дээгүүр шинэ төрлийн пуужин харвасан...

2022-10-12 15:24:38

Өнгөрөгч долоо хоногт Умард Солонгос улсаас Японы нутаг дээгүүр харвасан пуужин шинэ төрлийн баллистик пуужин байсан гэж өмнөдийн зэвсгийн шинжээч үзэж байгаа аж.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах, аюулгүй байдлын форумын нарийн бичгийн даргын төлөөлөгч Шин Жон Ву энэ сарын 4-ний өдөр харвасан пуужингийн дүрсэд задлан шинжилгээ хийсний эцэст ингэж мэдэгдсэн юм байна.

Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт Пёньян “газар-газар” ангиллын шинэ төрлийн дунд тусгалын баллистик пуужин нь Японы нутаг дээгүүр гарч, зорилтот усан бай буюу Номхон далайд 4500 км-ийн зайтай газарт туссан гэж мэдэгдсэн юм.

Өмнөдийн шинжээчийн үзэж байгаагаар, энэ пуужин нь ганц хөдөлгүүртэй, өөрөөр хэлбэл, өмнө нь Японы дээгүүр хөөргөсөн Хвасон-12 нэрт дунд тусгалын баллистик пуужинд байдаг шиг дөрвөн туслах хөдөлгүүрийн хошуугүй байсан байна. Тиймдээ ч ийм энгийн бүтэц нь тухайн пуужингийн хөдөлгүүрийг тогтвортой бөгөөд үр ашиг өндөртэй ажиллах боломжоор хангасан байх гэж тэр шинжээч ярьжээ.

Мөн пуужингийн цэнэгт хошуу нь Хвасон-12 пуужингийнхыг бодвол илүү богино, бас мөлгөр байсан нь түүнд суурилуулах цөмийн хошууны хэлбэрт тааруулсан хэрэг байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын зэвсгийн шинжээч мөн дурдсан байна.

Тэрбээр мөн Пёньяныг ахиад Японы дээгүүр тив алгасагч баллистик пуужин харваж болзошгүй гэдгийг мөн тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ШИНЖЭЭЧ: БНАСАУ Японы дээгүүр шинэ төрлийн пуужин харвасан...  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй