Шууд Chart

ОХУ: Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц ашиглаагүй

2022-10-20 12:03:53

Ойрын өдрүүдэд ОХУ Украинд хийсэн дайралтдаа Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц, дэвшилтэт технологи зэргийг хэрэглэсэн гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдсэнээр тус асуудал НҮБ-ын 2231-р тогтоолыг зөрчсөн гэж үзэн Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хөндөж, олон улсын төлөөлөгчид шүүн хэлэлцэж байна. Тэгвэл ОХУ-аас тус мэдэгдлийг няцаасан тайлбар хийжээ.

Украины зүгээс Иран улс НҮБ-ын 2231-р тогтоолд заасанчлан 300 км-ийн зайд тусах чадамжтай нисгэгчгүй онгоцыг дамжуулахыг хориглосон заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд тус асуудалд НҮБ-ын шинжээчдийн багийг яаралтай хяналт шалгалт явуулахыг урьсан.

Тэгвэл ОХУ болон Иран улсууд Украины дайралтад Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц ашигласан гэдгийг үгүйсгэж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ асуудалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Их Британи, Франц, АНУ-ын хүсэлтээр лхагва гарагт хаалттай хуралдаан зарласан.

НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын орлогч Дмитрий Полянский "Бидэнд энэ ажиллагаанд хэрэгцээт зүйлсийг үйлдвэрлэдэг нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл бий. Мөн энэ бүх хуурамч мэдэгдэл нь барууны хамтрагчдын ухамсартай холбоотой асуудал юм" гэж мэдэгдсэн байна.

Харин Иранаас НҮБ-д суугаа Элчин сайд Иравани "Иран улс ОХУ, Украины мөргөлдөөнд ашиглах зорилгоор нисэгчгүй нисэх онгоцыг шилжүүлсэн гэх үндэслэлгүй, баримтгүй мэдэгдлийг эрс няцааж байна" гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ: Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц ашиглаагүй  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй