Шууд Chart

Мал тооллогын лавлагааг "E-Mongolia"-гаас авах боломжтой

2022-11-06 10:14:59

"E-Mongolia"-д шинээр долоон лавлагаа  үйлчилгээ нэмж оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр иргэн өөрийн нэр дээрх мал сүргийн талаарх лавлагааг авах боломжтой боллоо.

Үүнээс гадна,

  • Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээ

Үндэсний статистикийн хороо

  • Мал тооллогын лавлагаа (Иргэн)
  • Мал тооллогын лавлагаа (ААН)

Төрийн худалдан авах ажиллагааны газар

  • А3 сертификатын лавлагаа

Дархан-Уул аймаг

  1. Тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт (Иргэн)
  2. Тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт (ААН)
  3. Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын хүсэлт (ААН)

Өнөөдрийн байдлаар E-Mongolia систем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн байна.

Эх сурвалж: ҮСХ


Мал тооллогын лавлагааг "E-Mongolia"-гаас авах боломжтой  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй