Шууд Chart

Даян аварга Н.Батсуурь улсын начин Г.Ганжадад өвдөг шороодлоо

2022-11-26 17:39:52

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, “Монгол бахархал”-ын өдөр болон Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 98 жилийн ойд зориулсан 256 бөхийн  барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Тавын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь улсын начин Г.Ганжадийг амласан боловч хутгах мэхэнд нь өвдөг шороодлоо. Зургаагийн даваанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түүнийг амлан барилдаж байна.

Г.Ганжад 2016 онд Монгол Улсын аварга Ч.Санжаадамбаар улсын начин цол хүртэж байсан билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Даян аварга Н.Батсуурь улсын начин Г.Ганжадад өвдөг шороодлоо   
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй