Шууд Chart

Тайландын уламжлалт Сонгкран баяр

2022-12-27 10:46:16

Шинэ жил гэхээр таны санаанд юу буудаг вэ. Надад лав чимэглэсэн гацуур, дэлгүүрүүдэд дугаарлан зогссон хүмүүс, оргилуун дарс, санта клаус, ширээ дүүрэн амттан хамгийн түрүүнд санаанд ордог. Тэгвэл дорно дахины ард түмэн шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг бол...

Жишээ нь, Тайландчууд уламжлалт Сонгкран баяр буюу шинэ жилээ дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Зүүн Өмнөд Азийн олон орны уламжлалт шинэ жил мөн энэ өдрүүдэд давхацдаг ажээ. Сонгкраны үеэр Тайландчууд нэг нэгэн рүүгээ ус цацаж баярын мэнд хүргэдэг уламжлалтай.

Тэд хотын гудамжаар хувинтай ус, усан буу барин явж, зөрж өнгөрсөн хэн рүү ч хамаагүй ус цацдаг байна. Үүнээс гадна Тайландчууд цагаан нунтаг авч явдаг бөгөөд түүнийгээ усанд хийн мөн л зөрж өнгөрсөн хүмүүсийг "мялаадаг". Үүнийгээ тэд шинэ ондоо аз жаргал, ололт амжилтыг дагуулдаг хэмээн бэлгэддэг байна. 


Тайландын уламжлалт Сонгкран баяр  
Үзсэн: 2368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй