Шууд Chart

Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа

2022-12-09 10:38:43

Монгол Улсын Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох, цаашид эрчим хүчний хэмнэлттэй сургууль, цэцэрлэгийн загвар аргачлалыг хамтран хөгжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
 
Гэрээний хүрээнд талууд:
 
• Эрчим хүчний зохистой хэрэглээний талаар сурагчдад заах, хэмнэх дадал эзэмшүүлэх;
• Эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх хандлагад хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах;
• Эрчим хүчний зохистой хэрэглээний талаар заах багш нарыг сургах, чадавхжуулах;
• Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээний сургалтын гарын авлага, үзүүлэн таниулах материал, бусад шаардлагатай хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, баяжуулалт хийх;
• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн эрчим хүчний хэрэглээнд шинжилгээ /аудит/ хийлгэхэд дэмжлэг үзүүлэх, эрчим хүчээ үр ашигтай хэрэглэх талаар зөвлөгөө өгөх;
• Жилийн урсгал зардлаа бодитоор хэмнэсэн эрчим хүчний хэмнэлттэй жишиг сургууль, цэцэрлэгүүдийг бий болгох, тэднийг дэмжих, урамшуулах
• Сургууль, цэцэрлэгийн дотор болон ойр орчмын цахилгаан, дулааны эрчим хүчний аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагаар үзлэг хяналт хийлгэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
 
 
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй