Шууд Chart

Жуулчид Санта Клаусын тосгонд зочлохыг хүсдэг

2022-12-31 08:01:41

Шинэ оны баяр ойртохтой зэрэгцэн Финландыг зорих жуулчны тоо олширдог байна. Тэр дундаа Финландын хойд хэсэгт орших Рованиеми хотын Санта Клаусын тосгоныг зорих нь их.

Тодруулбал, жил бүр 300 гаруй мянган жуулчин Сантагийн хотхоныг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг аж. Хотхонд ирсэн хүн бүр Сантатай уулзаж, энэ жилийн зул сарын баяраар авахыг хүссэн бэлгээ хэлдэг. Зарим жуулчид Сантатай уулзахын тулд 5 нислэг дамжин маш хол замыг туулж ирсэн тухайгаа  ч ярьдаг байна. 

Энэ хотхон яг л кинонд гардаг шиг цаа буга, элф гээд зул сарын баяртай холбоотой бүхий л зүйлс байдаг. Түүнчлэн зул сарын баярын үеэр тус хотхоны шуудангийн газарт дэлхийн 200 гаруй улсаас 1 сая гаруй захидал ирдэг байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 32 мянга гаруй хүслийн захидал илгээсэн гэсэн үг юм. 


Жуулчид Санта Клаусын тосгонд зочлохыг хүсдэг  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй