Шууд Chart

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ

2023-01-04 13:43:30

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ.

Дэлхийн улс орнуудад эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамгийн ихдээ иргэдийнхээ 30-35 хувийг хамруулдаг байна. Харин манай улс одоогоор хүн амын 25 хувийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулаад байгаа юм. Энэ нь чамлахааргүй үзүүлэлт. Эрүүл мэндийн яамнаас хүн амын 40-45 хувийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах зорилт тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга н.Ганхуягийн ярианд анхаарлаа хандуулъя.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр хүн амын дунд ихэвчлэн хоол боловруулах эрхтэн тогтолцооны өвчлөл, зүрх судас болон бэлгийн замын өвчлөл элбэг байгаа тоон үзүүлэлт гарчээ.

Эрүүл мэндийн яам энэ онд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Ингэхдээ эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, бэлгийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, суртачилгааг сар бүр явуулах юм байна. 


Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй