
Грекийн сүүлчийн хаан асан Хоёрдугаар Константин 82 насандаа таалал төгсжээ. Тэрээр тархины цус харвалтаар Афины нэгэн хувийн эмнэлэгт 7 хоногийн турш эмчлүүлж байгаад амьсгал хураасан байна.
Хоёрдугаар Константин 1940 онд Афин хотноо төрсөн. Тэрээр 1964-1973 оны хооронд Грекийн хаан байсан юм. 1974 онд Грект бүх нийтийн санал хураалт болж, иргэдийн 70 орчим хувь нь хаант засаглалын эсрэг санал өгөхөд Хоёрдугаар Константин үр дүнг нь хүлээн зөвшөөрөлгүй, хаан ширээнээс албан ёсоор буугаагүй байна.
Гэвч энэ үеэс эхлэн Глюксбургийн удмын хаант засаглал дуусаж, Бүгд Найрамдах Грек Улс тогтножээ.
Хоёрдугаар Константин хааны биеийн байдал сүүлийн жилүүдэд эрс дордож, тэргэнцэрт суудаг болсон юм.
Грекийн сүүлчийн хаан асан Хоёрдугаар Константин 82 насандаа таалал төгсжээ | ||
Үзсэн: 363 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.