Шууд Chart

Бразилын шүүх зарим удирдах албан тушаалтныг баривчлах шийдвэр гаргажээ

2023-01-12 10:20:48

Бразилын шүүх тус улсын парламентын ордон, Засгийн газрын бусад барилгуудад халдсан хэргээс үүдэн зарим удирдах албан тушаалтнаа баривчлах шийдвэр гаргажээ.

Хэд хоногийн өмнө үймээн самуун дэгдээгчид Бразилын парламентын ордон, Засгийн газрын бусад барилгуудад халдсан хэргээс үүдэн тус улсын цэргийн хууль тогтоомжоор үйл ажиллагаа явуулдаг цэргийн цагдаагийн командлагч асан хурандаа Фабио Аугусто болон Холбооны аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга асан Андерсон Торрес, бусад албаны хүмүүсийг тус улсын дээд шүүхээс баривчлах шийдвэр гаргажээ.

Удирдах алба хашиж байсан энэ хоёр хүн бослого үймээний дараа ажлаасаа халагдсан юм байна.

Тэд эсэргүүцэгчдийг Засгийн газрын барилгуудад халдахаас өмнө арга хэмжээ авалгүй үймээн самуун дэгдээхэд хүргэсэн гэж буруутгагджээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Бразилын шүүх зарим удирдах албан тушаалтныг баривчлах шийдвэр гаргажээ  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй