
Төв аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 30 гаруй хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.
Одоогийн байдлаар 2440 иргэн амбулаториор тусламж үйлчилгээ авснаас 17 орчим хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ.
Томуугийн тархалт өмнөх 7 хоногтой харьцуулахад 5 хувиар нэмэгдсэн. Ялангуяа 2-5 хүртэлх насныхны дунд томуугийн өвчлөл их байна.
Төв аймгийн ЭМГ-ын дарга, халдвар судлаач их эмч н.Нарангоогийн яриаг хүргэе.
Төв аймгийн хэмжээнд дархлаажуулалт 87 хувьтай үргэлжилж байна.
Одоогийн байдлаар 0-12 насны 2400 гаруй хүүхэд вакцинд хамрагдсан. Энэ нь нийт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн 8 хувь юм.
Төв аймагт амбулаторийн нийт үзлэгийн 30 гаруй хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна | ||
Үзсэн: 378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.