Шууд Chart

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ

2023-01-25 13:53:22

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээнд 816 мянга гаруй иргэн хамрагджээ.

Хамрагдсан иргэдийн 45.8 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр иргэнээс давхардсан тоогоор өвчлөлийн 588 мянга орчим сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош баталгаажуулахаар дараагийн шатлалын эмнэлэгт хүргүүлсэн гэж Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд ярилаа.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ энэ оны тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.


Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй