Шууд Chart

Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна

2023-01-27 09:38:03

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 1-20 дугаар хорооны нийтийн эзэмшил, орон сууцны болон гэр хорооллын гудамж, хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн асалтад энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө үзлэг шалгалт хийлээ.
 
Үзлэгийг гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувтай байна.
 
Үзлэг шалгалтаар Гэрэлтүүлэг чимэглэл ХХК-ний хариуцсан 1-8 дугаар хороонд 8 Спэйшлтим ап ХХК-ний хариуцсан 9-14, 17-хороонд 10 гэрэлтүүлэг, Би Эм Жи Эл ХХК-ний хариуцсан 15, 16, 18,19, 20-хороонд 50 гэрэлтүүлэг асахгүй байгааг хариуцсан байгууллагуудад 5 хоногт багтаан засварлах үүрэг даалгавар өгсөн юм. Өгсөн үүрэг даалгаврын хүрээнд засварлах, шинэчлэх ажил эхлээд байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 
 
 
 

Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй