Шууд Chart

БНХАУ-д сүүлийн нэг 7 хоногт 6300 өвчтөн ковид-19-ийн улмаас нас баржээ

2023-01-30 13:17:22

Хятадад өнгөрөгч пүрэв гарагийг хүртэлх долоо хоногийн хугацаанд ковид-19-ийн шалтгаант 6,300 гаруй нас баралт бүртгэгджээ. Тус улсын өвчлөлд хяналт, тавих, урьдчилан сэргийлэх төвөөс бямба гарагт мэдээлснээс үзвэл, нэгдүгээр сарын 20-ноос 26-ныг хүртэлх хугацаанд ковид-19-ийн халдвар бүхий 6364 өвчтөн эндсэн байна. Тэдгээр хүмүүсийн 289 нь амьсгалын дутагдлын улмаас нас барсан гэж мэдээлэлд дурдсан байна. Бусад 6075 өвчтөн өмнөх архаг хууч өвчний хүндрэлээс болж нас баржээ. Улмаар COVID-ийн улмаас нас барсан хүний тоо Хятадад 12,000 гаруйд хүрч байсан өмнөх долоо хоногоос энэ үзүүлэлт 50 хувиар буурсан байна.

Өнгөрөгч Арванхоёрдугаар сарын 7-нд хятадын эрх баригчид коронавирусний эсрэг дэглэмийг эрс зөөлрүүлснээр вирусийн тархалт эрчимжсэн.

Хятадын албан мэдээгээр, өнгөрөгч нэг сарын хугацаанд ковид-19-ийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 78 960-д хүрчээ. Гэвч эмнэлгийн хяналтаас гадуур тохиолдсон нас баралтуудыг тооцоогүй учир бодит тоон мэдээ үүнээс хавьгүй өндөр байж мэдэхийг шинжээчид онцолж байна. Мөн Хятадын уламжлалт цагаан сарын баяр өнгөрөгч баасан гарагийг хүртэл долоо хоног үргэлжилснээс халдварын тархалт хөдөө орон нутаг руу тархсан гэдэг болгоомжлол байна.

Өнгөрсөн хугацаанд Хятадыг, мөн Хятадаас гадаад улс орнууд болоод хөдөө орон нутгийг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцээд коронавирусний шинэ хувилбарууд гарч ирэх вий гэдэг болгоомжлол мөн санаа зовоож байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д сүүлийн нэг 7 хоногт 6300 өвчтөн ковид-19-ийн улмаас нас баржээ   
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй