Шууд Chart

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан С.Майнбаяр түрүүллээ

2023-02-07 16:36:08

Сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн 94 дэх удаагийн ээлжит барилдаан өчигдөр боллоо.

Тус барилдаанд 608 бөх барилдсанаас Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Дэлгэрийн Цэрэнням үзүүрлэлээ.

Их шөвгийн гуравт Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Х.Бумбаяр шалгарч, дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Сант сумын заан Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын заан Б.Өсөхбаяр нар үлдэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан С.Майнбаяр түрүүллээ  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй