Шууд Chart

Цүнх шиг загвартай хөргөгч бүтээв

2014-07-17 13:11:59

Зуны халуун цагт хөргөгч маш их хэрэгтэй байдаг. Нэн ялангуяа аялал зугаалгаар явах, явган аялал хийх зэрэгт уух зүйлсээ хөргөх, хүнсний зүйлсээ муутгалгүй хадгалах зэрэг нь ихээхэн хүндрэлтэй байдаг билээ. 

Харин уг асуудлыг шийдэх жижиг цүнх шиг загвартай "Yeti" хөргөгчийг бүтээжээ.

Уг хөргөгчин цүнх нь гадаргуу болон цахилгаантай хэсгээрээ усны хамгаалалттай, агаар нэвтрүүлдэггүй онцлогтой ба 20 литрийн багтаамжтай гэнэ.

Уг цүнхэндээ савтай ундаа болон ойр зуурын хоол хүнсээ аваад явах бүрэн боломжтой юм.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Цүнх шиг загвартай хөргөгч бүтээв  
Үзсэн: 2061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй