Шууд Chart

Өөрөө жолоодогч автомашиныг террористууд зэвсэг болгоно

2014-07-17 13:22:55

Гүүгл компани өөрөө жолоодогч машинаа тун удахгүй худалдаанд гаргах гэж байгаа билээ. Үүнтэй адил өөрөө жолоодогч технологийг томоохон автомашин үйлдвэрлэгчид нэвтрүүлж, ойрын 10 жилдээ зах зээлд өөрөө жолоодогч машины нийлүүлэлт эрс өснө хэмээн таамаглаж байна.

Харин энэхүү өөрөө жолоодогч автомашиныг террористууд зэвсэг болгон ашиглаж магадгүй хэмээн Холбооны мөрдөх товчоо үзэж, энгийн иргэд худалдан авах боломжтойгоор нийтэд худалдаанд гаргах нь эрсдэлтэй хэмээн сэрэмжлүүлж байгаа гэнэ.
Холбооны мөрдөх товчооны үзэж буйгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг томоохон бүлэглэлүүд амиа золиослогчийг ашиглан дэлбэрэлт зэргийг зохион байгуулдаг байсан бол цаашид өөрөө жолоодогч машиныг ашиглах өндөр магадлалтай юм.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өөрөө жолоодогч автомашиныг террористууд зэвсэг болгоно  
Үзсэн: 2292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй