Шууд Chart

АНУ-д цэргийнхэнд зориулж ”ухаалаг” нүдний шил зохион бүтээв

2014-07-17 15:32:51

Америкийн компани цэргийнхэнд зориулж "Google Glass"-тай төстэй нүдний шил бүтээжээ.

Түүний нэг давуу тал нь  “ухаалаг “ шил эзэмшигч эзэн нь бяцхан камер, дэлгэцтэй бөгөөд интернетэд нэвтэрч (жишээ нь, "Google Glass")  "нөхцөл байдлын мэдээлэл" авч чадах ​​юм.
 
Ийм шилтэй хүн дэлгүүр, зоогийн газар болон орчин тойрны газар орны талаарх мэдээллийг байр зүйн зураг дээр харж болох гэнэ.
 
Сан Францискод суурьших "Osterhout Design Group" компани, цэргийн болон аюулгүйн хүчний ажилтнуудын шуурхай ажиллагаанд шаардагдах, мэдээлэл авахад зориулагдсан ухаалаг шил боловсруулсан талаар мэдээллээ.
 
Х6 нүдний шилний тусламжтайгаар эргэн тойронд байрласан зүйлсийг гурван хэмжээст дүрсээр дэлгэц дээр гаргана. Түүнчлэн тухайн үед харж байгаа хүнд, хүний талаарх биометр өгөгдлийг  нүүрний харьцаагаар мэдээллийн сантай харьцуулсан программ хангамжаар тоноглож болох юм.
 
Х6 шил нь ердийн нарны шилнээс ялимгүй том бөгөөд одоо АНУ-ын Батлан хамгаалах яаманд  туршин шалгаж эхэлжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

АНУ-д цэргийнхэнд зориулж ”ухаалаг” нүдний шил зохион бүтээв  
Үзсэн: 3579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй