Шууд Chart

Гурван хүний үс нэг гутал болно

2023-02-26 18:31:59

Монголчууд хэзээнээсээ амьдрах арга ухаанаараа дэлхий дахинд гайхагдсаар ирсэн ард түмэн. Хэдэн зууны тэртээ малын ноосоор эсгий гутал хийж, арьсаар нь дээл хувцсаа хийгээд өмсчихдөг, бүтэн үхрийг үнхэлцгэнд нь багтаачихдаг шүү дээ. Яагаад гэвэл малынхаа тоо толгой чанар, хэмнэлийг дагаад тэр.Монголчууд хэзээнээсээ амьдрах арга ухаанаараа дэлхий дахинд гайхагдсаар ирсэн ард түмэн. Хэдэн зууны тэртээ малын ноосоор эсгий гутал хийж, арьсаар нь дээл хувцсаа хийгээд өмсчихдөг, бүтэн үхрийг үнхэлцгэнд нь багтаачихдаг шүү дээ. Яагаад гэвэл малынхаа тоо толгой чанар, хэмнэлийг дагаад тэр.

Харин Тайванийн хувьд БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг гэдгээрээ хүний тоо толгой, түүнээс гарах түүхий эдээрээ дэлхийд тэргүүлнэ шүү дээ. Тэр ч утгаараа нэг насаараа буюу 40 жил хүний үс зассан нэгэн хүн хүмүүсийн зассан үсийг цуглуулан, хэвд оруулж, лакдаж, будаад өсгийтэй гутал хийсэн гэнэ. Угтаа өнөөх үсчин эмэгтэй өөрөө хавтгай палбигар хөлтэй учир өсгийтэй гутал өмсөж чаддаггүй байж. Тиймээс ганган хүүхнүүдийн хөлийг харж, дур хүслээ бадраасаар нэг л өдөр үсэн гутал хийх санаагаа олон хэрэгжүүлсэн байна.

Түүгээрээ ч бахархаж, шинэ урлагийн бүтээл сэдэж олсондоо баяртай байгаагаа гайхаж байгаа гэнэ. Үсэн гутлын зохиогч үсчдийн томоохон 100 гаруй тэмцээн уралдаанд оролцжээ. Хиймэл үсийг бодвол хүний үс хугардаггүй бат бөх, будаг сайн авдаг гэдгийг бас олж мэдэж чадсан байна. Түүнчлэн нэг гутлын өсгий хийхэд доод тал нь гурван хүний үс хэрэг болдог бөгөөд гутлаа хийхэд нь үс дутахад хүрвэл хөршүүдээ мулзалдаг гэсэн яриа ч байдаг.

Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй