Шууд Chart

Тодорхойгүй шалтгаанаар мал үхвэл мэргэжлийн байгууллагад хандана уу

2014-07-18 14:26:11

Улсын хэмжээнд боомын 170 орчим халдварын голомт бий. Халдварын вирус  хамгийн багадаа 25-30 жил хөрсөнд амьдрах чадвартай. Иймээс малчид товлолт вакциныг малдаа заавал тариулах, голомттой бүс нутагт нутаглаж, малаа бэлчээхгүй байх нь эрсдлийг 100 хувь бууруулах боломжтой гэж Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга малын ерөнхий эмч н.Болортуяа хэлж байна.

Тэрээр энэ сарын  2-ны өдөр Хан-Уул дүүргийн Хүйтний хөндий гэдэг газар боом өвчин гарсныг малчин Нармандах мэдсэн хэдий ч дуудлага өгөлгүй удаснаас болж хүн халдвар авахад хүргэсэн гэж хэллээ. Тиймээс тодорхойгүй шалтгаанаар мал үхвэл малчин та бүхэн хугацаа алдалгүй мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөлөө.

Тодорхойгүй шалтгаанаар мал үхвэл мэргэжлийн байгууллагад хандана уу  
Үзсэн: 1508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-07-18 14:54
МХЕГ ажлаа хийж чадахгүй байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр олны доог болсон газар шив. Уг нь үхсэн хойно нь биш урьдчилан сэргийлэх ёстой. Мал шигээ мал болосн аймгийн хяналтын газрууддаа үр дүнгүй төсвийн мөнгө цацхаа боль. Энэ засаг лойцон, энэ газар зэвэрсэн юм л болж дээ.

Бидэнтэй нэгдээрэй