Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2023-03-19 07:43:07

Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 28. Адъяа гараг. Тооно одтой, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй