
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын ээлжит уулзалтыг өнөөдөр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, хамтран зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эцэг эх, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, Боловсролын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар салбарын сайд нар мэдээлэл өглөө.
Мөн “Дохионы хэл ба хуулийн хэрэгцээ”, “Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүртээмж”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм.
Эх сурвалж: ХНХЯ
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх" салбар дундын хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 551 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.