Шууд Chart

Эмээлт захад амьд хонь 150-350 мянган төгрөгийн үнэтэй байна

2023-08-01 17:33:05

Эмээл захад хоны 150-350 мянган төгрөгийн ханштай байгаа бол ямаа 150-250 мянган төгрөг байна. Худалдан авагчид маын үнэ харьцангуй өндөр байгааг хэлж байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулбал ойролцоогоор 30 орчим хувиар өсжээ.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин Г.Үүрцайх жилд нэгээс хоёр удаа Улаанбаатар хотод хонь авч ирж зардаг. Энэ жил нутагт нь бороо хур элбэг орж, Онгийн голийн урсгал тасраагүй учраас малын тарга хүч гүйцсэн, сайхан жил болж байгааг хэлж байв. Тэрбээр хоёр хоногийн өмнө нутгаасаа  40 орчим хонь авч иржээ. Эмээлт захад хоёр хоног зогсоод одоогоор 10 орчим хонь борлуулаад байгаагаа хэлж байлаа.

Малын худалдаа эрхэлж буй хүмүүс худалдан авагч харьцангуй бага байна гэдгийг ч мөн хэлж байсан юм. Мөн иргэд арвиныг нь бодоод бүдүүн эр хонь авья гэж ирж байгаа ч үнэ ханшнаас нь шалтгаалаад төлөг, шүдлэн хонь ихэвчлэн авч байгаа аж.

Нийслэлд өнөөдрийн байдлаар хонины шинэ мах 12-17 мянга, үхрийн мах 15-26 мянга байгаа бол адууны мах 11-14 мянган төгрөгийн ханштай байгаа ажээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмээлт захад амьд хонь 150-350 мянган төгрөгийн үнэтэй байна   
Үзсэн: 2405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 18 цаг 30 минутын өмнө
Хонь байна уу.авья.

Бидэнтэй нэгдээрэй