
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бүгсий, Үүр, Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Онги, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Согоог зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-65 см нэмэгджээ.
Дэлгэрмөрөн, Бүгсий, Идэр голын адаг, Хануй, Чулуут, Урдтамир, Хожуул, Согоог, Булган, болон Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр олон жилийн дундаж түвшинг 5-55 см давсан байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна | ||
Үзсэн: 239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.